Таны Website-д ЗААВАЛ байх ёстой 10 Функц
- Degi Damba

- Oct 6, 2025
- 3 min read
Updated: Oct 12, 2025

Өнөөгийн дижитал эринд вэбсайт нь цахим нэрийн хуудас мэт үзүүлэн байхаа больж, таны бизнесийн борлуулалт, маркетинг, үйл ажиллагааны гол хөдөлгүүр болон хувирчээ.
Зарим бизнесүүд зөвхөн сошиал медиа ашиглах нь хангалттай гэж үздэг ч, судалгаагаар Вэбсайт, Сошиал медиа, Биет дэлгүүр гэсэн 3 гол суваг нийлж нэгэн цул мэт ажиллаж байж амжилттай борлуулалт бий болгодгийг нотолдог. Энэ нь таны вэбсайт борлуулалтын 1/3-ийг хариуцдаг гэсэн үг юм.
Тэгвэл орчин үеийн, үр дүнтэй вэбсайт ямар функцуудыг заавал агуулсан байх ёстой вэ? MoreWeb-ийн зөвлөж буй дараах 10 үндсэн функцийг танилцуулж байна.
1. Онлайн дэлгүүр (E-commerce)
Хэрэглэгчиддээ 24/7 цагийн турш бүтээгдэхүүн, үйлчилгээгээ санал болгох боломж. Энд зөвхөн бараа харуулаад зогсохгүй, сагсанд хийх, худалдан авалт хийх, мөн QPay, Hipay зэрэг Монголын нөхцөлд тохирсон төлбөрийн системүүдтэй холбогдсон байх нь хэрэглэгчийн худалдан авалтыг эцсийн цэгт нь хүргэхэд чухал үүрэгтэй.
2. Цаг авах, захиалгын систем (Booking)
Үсчин, гоо сайхан, эмнэлэг, зөвлөгөө өгөх зэрэг цаг товлодог үйлчилгээтэй бизнесүүдэд энэ функц маш чухал. Хэрэглэгч вэбсайтаас шууд өөрт боломжтой цагийг сонгон захиалах боломжтой бөгөөд энэ нь таны утсаар үйлчлүүлэгдчдэд мэдээлэл өгөх ачааллыг багасгаж, үйл ажиллагааг автоматжуулах боломж олгодог. Захиалсан цагаа Zoom ууулзалт болгохыг хүсвэл автоматаар холбоос үүсгэгдэх нь давуу тал болдог.
3. Гишүүнчлэл, сарын захиалгат үйлчилгээ (Membership, Subscription)
Цахим хичээл, контент, гишүүнчлэлд суурилсан мэдээлэл зэргийг сар бүрийн төлбөртэйгөөр санал болгодог бол гишүүнчлэлийн систем зайлшгүй хэрэгтэй. Энэ нь тогтмол орлогын урсгалыг бий болгоход тусална.
4. Нийтлэл блог / Контент хэсэг
Нийтлэл бичиж, мэдээлэл түгээх нь вебсайтын органик өсөлтөнд хамгийн чухал нөлөөтэй байдаг. Учир нь нийт хайлтын 90% нь Google хайлтын системээр дамждаг. Энэхүү хайлтын систем нь хамгийн их уншилттай нийтлэлүүд дээр суурилдаг. Тиймээс хайлтын системээр борлуулалт хийх, худалдан авахад бэлэн харилцагч нартаа бүтээгдэхүүнээ хүргэхийг хүсвэл нийтлэлээ тогтмол бичих нь чухал юм.
5. Холбогдох болон мэдээлэл үлдээх форм
Хэрэглэгчид тантай хялбархан холбогдох боломжийг олгох "Холбоо барих" хуудас, үүнийг мөн харилцагч нараас мэдээлэл цуглуулах асуултын маягт, судалгаа, үнийн мэдээлэл авах зэрэг олон талаар ашиглах боломжтой.
6. Сошиал медиа интеграци
Вэбсайтаа Facebook, Instagram-ийн пэйжээ холбож, сүүлийн үеийн постуудаа автоматаар харуулах нь таны сошиал сувгуудыг идэвхтэй байлгахад тусална. Мөн хэрэглэгчид вэбсайтаас шууд таны сошиал руу мессеж бичих боломжийг бүрдүүлж болно.
7. Мобайл төхөөрөмжид тохирсон дизайн (Responsive Design)
Хүмүүсийн дийлэнх нь ухаалаг утсаараа интернетэд холбогддог. Тиймээс таны вэбсайт ямар ч дэлгэцийн хэмжээнд (компьютер, таблет, утас) төгс харагддаг, хэрэглэхэд хялбар байх нь маш чухал. Энэ нь танай брэндингийн нэг хэсэг юм.
8. Influencer- үүдэд зориулсан борлуулалтын систем (Affiliate холбоос)
Инфлүүнсерүүдтэй хамтран ажилладаг бол тэдэнд зориулсан тусгай линк үүсгэж, тэрхүү линкээр орж ирсэн хэрэглэгчдийн худалдан авалтыг хянах систем нь маркетингийн үр дүнгээ тооцоход хамгийн чухал ач холбогдолтой байдаг.
9 Хэрэглэгчийн мэдээлэл, дата аналитик
Таны вэбсайтад хэн, хаанаас, хэзээ, ямар төхөөрөмжөөс орж ирж байгаа, аль хуудсыг илүү их үзэж байгаа зэрэг мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх нь ирээдүйн маркетингийн төлөвлөгөөгөө зөв тодорхойлоход тусална. Энэхүү датанд тулгуурлаж та илүү оновчтой шийдвэрүүдийг гаргах болно. Датагаа та утаснаасаа шууд харах боломжтой байвал илүү тустай.
Автомат Чатбот
Байнга асуудаг асуултуудад автоматаар хариулах AI чатбот нь таны цагийг хэмнэж, хэрэглэгчийн үйлчилгээг сайжруулна. Монгол хэл дээр, танай бүтээгдэхүүн, үйлчилгээг таниас илүү тайлбарлаж өгдөг чатбот нь таныг бүтэн нойртой амрах боломжийг олгоно.
Хамгийн сайхан мэдээ
Дээрх бүх боломжуудыг бид санал болгодог.
Манай ашиглахад бэлэн вебсайт загварууд нь эдгээр 10 функцуудыг агуулсан, хямд, загварлаг, автоматжуулсан вэбсайтыг танд саналт болгож байна. Загваруудаас өөрт таалагдаж буйг сонгоод, бизнесийн мэдээллээ нэмээд та нэмэлт хүн ажилд авах гэж санаа зовох биш, харин бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтын хэзээ ч цуцашгүй "ажилтан"- уудтай болж байна гэсэн үг юм.
Бэлэн загварууд:
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
72500981, 89940322
Борлуулалтыг бодитоор нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа бүрэн хөнгөвчлөх ухаалаг хөрөнгө оруулалт: MoreWeb
.png)




Comments